Товч тайлбар
Ухаалаг олголт бүхий автомат машинд хамаарах бөгөөд уг ухаалаг олголт бүхий автомат машин нь хяналтын камер (1), бараа бүтээгдэхүүн байршуулах хэсэг, мэдээллийн дэлгэц (2), харилцах дэлгэц (3), төлбөрийн карт уншуулах хэсэг (5), бараа олгох хэсэг (7), бүтээгдэхүүний эсвэл төлбөрийн код уншуулах хэсэг (5b), хурууны хээ таниулах хэсэг (4a), бичиг баримт таниулах хэсэг (4b), хэвлэх хэсэг (6); дохиоллын систем (13), төрөл бүрийн сүлжээ, серверүүд, хэрэглэгчийн хөдөлгөөнт төхөөрөмжид өгөгдөл дамжуулах хүлээж авах нэгж (11)-тэй байхын зэрэгцээ бүтээгдэхүүний онцлог, хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан хязгаарлалт, байршил болон цаг хугацааны хязгаарлалтанд тохирч ажиллах ухаалаг олголтын систем бүхий төхөөрөмж (12), байршил тодорхойлох төхөөрөмж (GPS) (10) зэргээс бүрдэх ба барааг автомат машинд байршуулах үед хийгдэх тохиргоотой, уг тохиргооны дагуу барааг олгох ухаалаг системтэй байна.
1. Хяналтын камер, дэлгэц, хурууны хээ таниулах хэсэг, бичиг баримт таниулах хэсэг, төлбөр тооцооны хэсэг, хэвлэх хэсэг, бараа олгох хэсэг, бараа сонгох товч, бараа үзүүлэх хэсэг, байршил тодорхойлох төхөөрөмж, өгөгдөл дамжуулах хүлээж авах нэгж, ухаалаг олголтын төхөөрөмж, дохиоллын системт төхөөрөмжөөс бүрдэх бараа худалдах зориулалттай автомат киоск машины ялгаа нь бараа худалдах байршилын хязгаарлалт, цаг хугацааны хязгаарлалт, худалдан авагчийн насны хязгаарлалттай эсэхийг тодорхойлон хэрэглэгчийн мэдээлэлд суурилан барааг олгох эсэхийн шийдвэрлэдэг ухаалаг үйлдэлтэй худалдаа үйлчилгээний төхөөрөмж бөгөөд уг ухаалаг олголттой автомат киоск машин нь
- барааны кодыг системд оруулж машинд байршуулах болон барааг худалдан авахад тухайн бараанд хязгаарлалтууд байгаа эсэхийг тодорхойлж, олгох эсэхийг тооцоолох үйлдэлтэй ухаалаг олголтын төхөөрөмж (12),
- байршлын хязгаарлалт байх тохиолдолд өөрийн байршлыг тогтоож, ухаалаг төхөөрөмжийг байршлийн мэдээллээр хангах GPS (10),
- төрөл бүрийн сүлжээ, серверүүд, хэрэглэгчийн хөдөлгөөнт төхөөрөмжид өгөгдөл дамжуулах хүлээж авах нэгж (11)
- хязгаарлалттай эсэхийг баталгаажуулсны дараа барааг худалдах боломжтой эсэхийг үзүүлэх 3 төлөв бүхий горимтойгоор асах гэрэл (8),
- барааг биетээр ил харуулж байршуулах хэсэг (9),
- худалдан авагчийн насны хязгаарлалттай байх тохиолдолд худалдан авагчийн мэдээллийг оруулах хүсэлтийг харуулах болон хэрэглэгчтэй харилцах мэдээллийн дэлгэц (2),
- худалдан авагчийн бичиг баримтын мэдээлэл, эсвэл электрон мэдээллийг хүлээн авах бичиг баримт таниулах хэсэг (4b),
- худалдан авагчийн биометрик мэдээллийг хүлээн авах хурууны хээ таниулах хэсэг (4a),
- нэмэлт баталгаажуулалт шаардлагатай тохиолдолд зурган болон видеогоор хэрэглэгчийг давхар баталгаажуулах үйлдэлтэй хяналтын камер (1),
- хэрэглэгчийн сонгосон худалдан авалт, үйлчилгээний төлбөр тооцоо хийх төлбөрийн карт уншуулах хэсэг (5)
- барааны эсвэл төлбөрийн код уншуулах хэсэг (5b),
- худалдан авсан барааг олгох бараа олгох хэсэг (7),
- зургийг боловсруулж, загварыг тохируулах харилцах дэлгэц (3),
- боловсруулж сонгосон зургаа хэвлэх зориулалттай зураг хэвлэх хэсэг (6),
- аюулгүй байдлыг хангах дохиоллын системт төхөөрөмж (13) зэргээс бүрдэнэ.
2. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машин нь барааны кодыг системд хүлээн авах; бараанд хязгаарлалт байгаа эсэх талаарх мэдээллийг систем, серверээс татах; бараанд байршлын хязгаарлалт байвал GPS ашиглан өөрийн байршлыг тодорхойлох; нэгдсэн системд холбогдох; тухайн орчинд уг барааг борлуулахыг хориглосон объект байгаа эсэхийг шалгах; хэрэв байгаа тохиолдолд барааг борлуулахгүй төлөвт шилжих; байхгүй тохиолдолд хугацааны хязгаарлалт байгаа эсэхийг тогтоох; хэрэв байгаа тохиолдолд хориглосон хугацааны завсрыг тодорхойлох; тодорхойлсон завсарт барааг борлуулахгүй горимд шилжих; насны хязгаарлалт байгаа эсэхийг шалгах; байгаа тохиолдолд худалдан авагчийн мэдээллийг хүсэх горим уруу шилжинэ.
3. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголтын төхөөрөмж нь худалдан авагч барааг сонгох товчийг дарах үед “OFF” горимд уг бараа байвал тухайн бараа дууссан, байршлын хязгаарлалттай, эсвэл хугацааны хязгаарлалттай гэсэн шалтгааны аль болохыг мэдээлсэн мэдээлэл дэлгэцэнд гаргах; хэрэв бараа “ON” горимд байвал тухайн барааг хэрэглэгчтэй холбоотой ямар нэг хязгаарлалтын горимд байгаа эсэхийг шалгах; хэрэв хязгаарлалтгүй горимд байвал олголт хийгдэх; хэрэв хязгаарлалттай горимд байвал худалдан авагчийн мэдээллийг оруулах хүсэлтийг дэлгэцэнд харуулах; худалдан авагчийн биометрик, эсвэл бичиг баримтын мэдээллийг хүлээн авах; уг мэдээллийг автомат машин нэгдсэн системд холбогдож баталгаажуулах; уг барааг худалдан авах эрхтэй эсэхийг тогтоох; хэрэв боломжгүй тохиолдолд шалтгааныг дэлгэцэнд мэдэгдэх; боломжтой тохиолдолд олголт хийгдэнэ.
4. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь уг ухаалаг олголттой автомат машин нь барааг олгох боломжгүй тохиолдолд дэлгэц болон аппликейшнаар уг барааг худалдан авагчид олгох боломжгүй байгаа шалтгааныг тайлбарласан мэдээллийг төхөөрөмж (11)-н тусламжтайгаар хүргүүлнэ.
5. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машин нь байршил тодорхойлогч төхөөрөмж (10)-н мэдээллийн тусламжтайгаар нэгдсэн системд холбогдон өөрийн байршилыг тодорхойлж, тухайн байршилд худалдахыг хориглосон барааг олгохгүй байх тохиргоотой байна.
6. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машин нь цаг хугацааны ухаалаг тохируулга бүхий шийдэлтэй байх бөгөөд урьдчилан тогтоож өгсөн өдөр болон цагуудад тодорхой төрлийн барааг худалдаж олгохгүй байх тохиргоотой байна.
7. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машин нь худалдан авагчийн бичиг баримт, био мэдээлэлд тулгуурлан худалдан авагч тухайн барааг худалдан авах насанд хүрсэн эсэхийг баталгаажуулахдаа танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг ашиглах боломжтой байна.
8. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машин нь хэрэглэгч тус бүр дээр хэрэглэгчийн хүсэлтэд суурилан худалдан авалтын мэдээллийг бүртгэлжүүлэн, нэгтгэж, боловсруулж, сонгосон хугацаан дахь мэдээллийн тайланг илгээх боломжтой байна.
9. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машин нь хяналтын камерын авсан зургаар хэрэглэгчийг давхар баталгаажуулах функцтэй байх бөгөөд уг зургийн мэдээллийг системд тодорхой хугацаанд хадгална.
10. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машины камер нь давхар үйлдэлтэй ажиллах боломжтойгоор тоноглогдож болох бөгөөд хэрэглэгчийн хүсэлтээр авсан зургийг боловсруулж, фото зургийн цаасан дээр хэвлэх боломжтой байж болно.
11. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машин нь төрөлжсөн бараа худалдах тохиолдолд зөвхөн хэрэглэгчийн био мэдээллийг баталгаажуулах төхөөрөмжтэй, эсвэл байршил тодорхойлж баталгаажуулах төхөөрөмжтэй эсвэл цаг хугацааны хязгаарлалт тохируулах системтэй эсвэл тэдгээрийг хослуулан хэрэглэх ухаалаг төхөөрөмжтэй байж болно.
12. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машин нь хүйтэн болон халуун (-50хэмээс +50 хэмд) орчинд ажиллахад тохиромжтой материалаар хийгдэх ба гадна болон дотор орчинд хэрэглэгдэх боломжтой байна.
13. Ухаалаг олголттой автомат машины томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ухаалаг олголттой автомат машин нь цахилгаан эрчим хүчнээс гадна зөөврийн байдлаар хэрэглэх боломжтой байх бөгөөд нөөц батарей болон цэнэг хураагууртай байж болох ба сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэгдэх боломжтой байна.