Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003551 2024.09.30
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004761 2024.02.01
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004761
A
2024.09.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Дамбадаржаа АЛТА : СБД, 6-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 46-16
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Н&0 хий, эрчим хүч гаргах хосолсон төхөөрөмж
(57) Товч тайлбар
(MN)

ТОВЧ ТАЙЛБАР
Дэлхийн нийтээр хатуу, шингэн, хийн түлшүүдийг шат^ах замаар цахилгаан, дулаан үйлдвэрлэж ирсэн ч устөрөгч, хүчилтөрөгчийг гарган авч ашиглах тал дээр хөгжлийн эхэн шатандаа явж байгаа билээ.
Одоогоор усыг задлан устөрөгч, хүчилтөрөгч гарган авдаг олон аргыг дэлхийн эрдэмтэд эрэлхийлсээр ирсэн ч эрчим хүчний эх үүсвэрт ашиглах техникийн шийдэлийг гаргах тал дээр өөр өөрсдийн хүрээнд судалсаар байгаа билээ.
Бидний зүгээс олон жилийн туршилт судалгааны үр дүнд усыг задлах технолгийг олж нээж, өөрсдийн аргачлалаар шатагч хийг (Н&О) гарган авч чадсан юм. Уг хийг хэдий хэмжээгээр гаргах, ямар чадлын цахилгаан үүсгүүр болон халаалтын зуух, бойлерт ашиглах тооцоо судалгааг давхар хийснээр математик хамаарал бүхий шийдэлийг олж тогтоогоод байна.
Энэ шийдлээрээ Н&О хийг эрчим хүчний эх үүсвэрт шууд холбон ажиллуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдийг тодорхойлж, техникийн үзүүлэлт хамаарал болон аюулгүй ажиллагааг хангах тоноглолуудыг тодорхойлсон.
Эрчим хүчний эх үүсвэрт Н&О хийг ашиглах техникийн шийдэл бий болсоноороо байгальд ээлтэй, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх шинэ технологи хэрэглээнд нэвтрэх ач тустай оюуны бүтээл юм.

(EN)

ТОМЪЁОЛОЛ

Олон улсын ангилал: F02G (2024.01)

1.Н&0 хий, эрчим хүч гаргах хосолсон төхөөрөмжийн ялгаа нь Н&О генератор (2), шүүлтүүрын (6) сав, цахилгаан үүсгүүр (9), дулааны бойлер (10), батерейны (1) нэмэх (3), хасах (4) туйл, хянах пунктаас (7) бүрдэнэ, энд Н&О генератор (2) болон цахилгаан үүсгүүр (9) хоорондоо устөрөгч, хүчилтөрөгчийн холимог хийг дамжуулах хоолойгоор (5), (8) цуваа холбогдсон хэлхээ загвар хийцтэй байна.

2. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь Н&О генераторт (2) батерейны (1) нэмэх (3), хасах (4) туйлыг хасах цэнэг илүүтэйгээр тогтмол гүйдэлийн өндөр вольтын кабелын холбоосоор холбосон байна.

З. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь Н&О генераторт (2), цахилгаан үүсгүүрийн (9) дунд босоо тунгаамал хэлбэртэй хатуу элементээс салгах усан шүүлтүүрийг байрлуулна.

4. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь Н&О генератор (2), цахилгаан үүсгүүр (9), бойлерыг (10) хослох ажиллагаа, горим зохицуулалт, аюулгүй ажиллагааг автоматжуулсан хэмжих багаж, тоноглол бүхий хянах пунктаас (7) удирдахаар тоноглоно.

5. Төхөөрөмжийн томьёоллын 4 дүгээрийн ялгаа нь хянах пунктэд (7) батерейн хүчдэл, гүйдэл хэмжигч, температур мэдрэгч унтраагуур, гүйдэлийн гал хамгаалагч, хоолойн болон шүүлтүүрийн даралтын датчик, хаалт хяналтын тоноглолууд байршина.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.02.01Filed
Registration2024.09.30Registered
Publication2024.09.30Published
Activation2024.09.30Active