ТОВЧ ТАЙЛБАР
Чигжээс буулгах тэргэнцэр /хос/ бүтээлийн зорилго нь төмөр замын дээд бүтцийн барилга угсралт, шинэ бүтээн байгуулалтад аж ахуйн зориулалтаар балластийг царигийн голд болон гадна талд хүссэн хэмжээгээр жигд тараах, буулгах үүрэгтэй бүтээл юм. Энэхүү хос чигжээс буулгах төхөөрөмж нь балластийг төмөр зам дээр хоёр төрлөөр буулгана. (А) Зурагт үзүүлснээр эхний тэргэнцэр нь балластийг царигийн гадна мөрийн өргөнд жигд буулгах бол (В) зурагт үзүүлсэн чигжээс буулгах тэргэнцэр нь балластийг царигийн гол хэсгээр жигд буулгахаас гадна буулгалтын хэмжээг хүссэн хэмжээгээр тохируулан буулгах боломжтой. Энэхүү бүтээл нь тээвэрлэхэд хялбар бөгөөд вагон очих боломжгүй газарт зүтгүүр шаардлагагүйгээр юнимог /төмөр зам дээгүүр өөрөө явагч/ ашиглан балластийг буулгах боломжтой юм. Хийцлэлийн хувьд хүндрэлгүй 30 км хүртэлх урттай төмөр замын зам угсралтын төслийн ажилд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд цаг хугацаа болон эдийн засгийн үр өгөөж өндөртэй бүтээл юм.
ТОМЬЁОЛОЛ
1. Чигжээс буулгах тэргэнцрийн ялгаа нь буталмал чулууг (балласт) царигийн голд болон гадна талд хүссэн хэмжээгээр жигд тараах, буулгах зорилгоор тэргэнцрийг хөдөлгөх үндсэн үүрэг бүхий хос дугуйт тэргэнцэр (12) дээр холбох хэсэг бүхий өсгийвч (14)-өөр холбогдсон рам (3)-ын хоёр талд тэргэнцрүүдийг хооронд нь холбох үүрэг бүхий түгжээт гогцоо (5), юнимог буюу төмөр зам дээр өөрөө явагчтай холбогдох авто угсраа, рам (3) дээр ган холбоосоор холбогдсон их бие буюу тэвш (1)-ний хоёр талын доод хэсэгт байрлах тунлуур (6), голын тунлуур (19)-ын доод хэсэгт нугасан төмрөөр холбогдсон нээлхий (11)-г нээж хаах хэмжээсийг тохируулах сэрээт түгжээ (8) байрлах ба тэвш (1)-ний дотор талд гулсах хавтан (17)-г холбож хийцийг зохиомжилсон.
2. Чигжээс буулгах тэргэнцрийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь холбох хэсэг бүхий өсгийвч (19) нь хос дугуйт тэргэнцэр (12)-т ачааллыг жигд дамжуулна.
3. Чигжээс буулгах тэргэнцрийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь тунлуур (6) болон голын тунлуур (19)-уудын доод хэсэгт нугасан төмрөөр холбогдсон нээлхий (11)-г байрлуулснаар угсарсан төмөр зам дээр буталмал чулууг тохирсон хэмжээгээр буулгана.
4. Чигжээс буулгах тэргэнцрийн томьёоллын 3 дугаарын ялгаа нь буталмал чулууны чиглэлийг саадгүй болгохоор нээлхий (11)-н хажууд сэрээт түгжээ (8)-г байрлуулна.
5. Чигжээс буулгах тэргэнцрийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь тэргэнцрийн их бие буюу тэвш (1)-ний дотор талд гулсах хавтан (17) ган холбоосоор балластыг тунлуур (6) болон голын тунлуур (19)-т саадгүй нэвтрэхээр холбоно.