ТОВЧ ТАЙЛБАР
Төмөр замын хяналтын систем /RMS-ЗО/ нь уулзваргүй болон уулзвартай төмөр замын хяналт, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглана. Онцгой цэгүүдэд буюу гүүр, тахирын эхлэл төгсгөл, хэвгий өгсүүр уруудуур ихтэй хэсэгт, суман шилжүүлгийн ойртох хэсгүүдэд зам төмрийн температур болон шилжилтийн хяналт, гүүр болон ус зайлуулах хоолойн үерийн хяналт, төмөр зам орчмын цаг уурын мэдээллийг (Агаарын температур, даралт, салхины хурд чиглэл) 24-н цагийн өгөгдөл цуглуулахад оршино. Монгол улсын төмөр замын сүлжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан алсын зайнаас хянах нөхцөлийг бүрдүүлэн loT (Internet of Things) технологийг энэ салбарт нэвтрүүлэхийг зорьсон. Дата бааз дээр суурилсан мониторингийн нэгдсэн систем нь хяналтын үүрэг гүйцэтгэхээс гадна өгөгдлүүдийг ашиглан судалгаа шинжилгээ, анализ дүгнэлт, төхөөрөмжийн сайжруулалтыг хэрхэн хийх, нэгдсэн тайланг цаг уурын мэдээлэл, зам төмрийн шилжилт, зам төмрийн дотоод температурыг тус бүрд нь гарган бүртгэж архивлана.
ТОМЬЁОЛОЛ
1. Төмөр замын хяналтын систем /RMS-30/-ийн ялгаа нь Station төхөөрөмж нь газрын гадаргаас дээш өндөр шон (6) дээр нарны толь (4), мэдрэгчүүд (8, 10, 12, 13) тэдгээрийг тус бүртээ холбогчтой кабелиар холбосон цаг уурын болон ус, тоос шорооноос хамгаалах хайрцаг (5), түүн дотор байрлуулсан ус, чийг, тоос шорооны бүрэн хамгаалалттай хөнгөн цагааны хайлшны цутгамал хайрцаг (16)-аар хамгаалагдсан микросхем болон газарт суулгасан зай (7)-наас бүрдэнэ.
2. Төмөр замын хяналтын систем /RMS-30/-ийн 1 дүгээрийн ялгаа нь төхөөрөмжийн аль ч хэсэгт гарсан гэмтэл саатал нь бусаддаа үл нөлөөлөх, салгаж засварлах эсвэл солиход хялбар болгох зорилгоор эд ангиудыг тус бүртээ эргүүлэн чангалж бэхэлдэг толгойтой кабелиудаар хийсэн.
3. Төмөр замын хяналтын систем /RMS-30/-ийн 1 дүгээрийн ялгаа нь нарны цэнэгийг charge controller (17)-оор хянаж зохицуулан, зай (7)-руу хуваарилж өгөх ба DC to DC (18) тогтмол хүчдэлийн бууруулагчийн тусламжтай микросхем 12, 24 вольтын хүчдэлд цохиулж гэмтэхээс сэргийлнэ.
4. Төмөр замын хяналтын систем /RMS-30/-ийн ялгаа нь Node төхөөрөмж нь ус, чийг тоос, шорооны хамгаалалттай хөнгөн цагааны хайлшны цутгамал хайрцаг (23)-аар хамгаалагдсан нараар цэнэглэгдэх зай бүхий удирдлагын микросхем, төмөр зам дээр бэхлэгдсэн мэдрэгчүүд (24, 25, 29, 31) тэдгээрийг төмөр замд байрлуулах бэхлэгч (27, 30)-ээс бүрдэнэ.
5. Төмөр замын хяналтын систем /RMS-30/-ийн 2 дугаарын ялгаа нь Node төхөөрөмж нь их бие буюу ус, тоос шорооны хамгаалалттай хайрцаг (23) дээр эсвэл түүний ойролцоо 1.5-2 м зайтай байрлах 1-1.5 м өндөртэй жижиг шон (22) дээр байрлах бага чадлын нарны толины тусламжтай зайгаа цэнэглэн нэмэлт тэжээлийн эх үүсвэргүйгээр бие даан ажиллана.