ТОВЧ ТАЙЛБАР
Самар (1) бэлтгэх зорилгоор өнөөдрийг хүртэл муныг уламжлалт байдлаар ашиглаж байгаа ба үр дагаварт нь үр жимсээ өгч буй залуу хуш мод (2) ихээр гэмтэж, аажимдаа ургах чадвараа алдаж, ой, байгаль эхэд үнэлж баршгүй хохирол учирч байгаагийн зэрэгцээ ойн дагалт баялгаас орох орлого үлэмж буурч байна.
Иймд муна ашиглах явцдаа хуш модыг хамгаалах давхаргат хавчуурга ашигласнаар самрын нөөцийг тогтвортой ашиглах, хушин ойг хамгаалах, экосистемийн үйлчилгээг жигд тэгш хүртэх боломж нээгдэнэ.
Томьёолол:
1. Самрын боргоцой бэлтгэх үед хуш модыг хамгаалах тоног хэрэгслийн ялгаа нь модыг мунаар цохих үед хуш модыг хамгаалах зорилготой бөгөөд холтос хамгаалах зөөлөвч (1), хус модон их бие /хавчуурга/ (2), их биеийг суулгах металл хуяг (3) гэсэн үндсэн, модонд бэхлэх олом (4), оломыг тогтоох сэнжтэй боолт (5) гэсэн туслах хэсгүүдээс бүрдэнэ.
2. Самрын боргоцой бэлтгэх үед хуш модыг хамгаалах тоног хэрэгслийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь эх хуш модтой харьцах гадаргуу нь зөөлөвч (1) байх ба зөөлөвчийг (1) дунд хэсэгт байрлах хус модон их биед (2) тохирох тохирох цавуугаар наасны дараа дээрээс нь хадаас болон тав багатай жижиг шрупээр хадаж бэхэлнэ.
3. Самрын боргоцой бэлтгэх үед хуш модыг хамгаалах тоног хэрэгслийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дунд хэсэгт байрлах их биеийг (2) хамгийн сайн долгион дамжуулдаг хус модоор, самрын хуш модны гол ишний бөөрөнхий хэлбэрт ойртуулан хотойлгон ухаж, ухагдаагүй эсрэг талын үндсэн их биеийг (2) металл хуягт суулган хадаж, гадна хэсэгт угсарсан сэнжтэй боолтонд (5) уясан олмоор хуш модонд бэхэлнэ.