ТОВЧ ТАЙЛБАР
Өөрөө явагч ПРСМ гагнуурын төхөөрөмж бүтээл нь төмөр замын дээд бүтэц барих барилга усралт, бүтээн байгуулалтын ажил буюу зам дээр урьдчилан бэлдсэн 25 метр хүртэлх урттай зам төмрийг гулдмай болгон гагнах зорилгоор бүтээгдсэн бүтээл юм. Энэхүү бүтээлийг төмөр замын барилга угсралт бүтээн байгуулалтын ажилд 25 метр хүртэлх урттай зам төмрүүдийг цахилгаан конкатын аргаар гагнан гулдмай үйлдвэрлэхэд ашигласнаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлж дулааны улиралд зам төмрийг заавал гагнуурын цехед гагнах шаардлаггүй ажлын талбайд газар дээр нь гагнах боломжтой бөгөөд ингэснээр цаг хугацаа болон эдийн засгийн хувьд зардлыг хэмнэх өндөр ач холбогдолтой бүтээл болж байгаа юм.
ТОМЬЁОЛОЛ
1. Өөрөө явагч ПРСМ гагнуурын төхөөрөмжийн ялгаа нь төмөр замын барилга угсралтын ажилд 25 метр хүртэлх урттай зам төмрүүдийг цахилгаан очлуурын аргаар гагнан гулдмай үйлдвэрлэх зорилготой бөгөөд гагнуурын аппарат ПРСМ (1), цахилгаан эргүүлэг буюу лебёдка (2), чиглүүлэгч өнхрүүлэг (3), чиглүүлэгч дамар (4), чиглүүлэгч өнхрүүлгийн суурь (5), ган татлага буюу тороос (6), тавцант тэргэнцэр (7), хашлага тогтоогч сэртэн (8), хос дугуй (9), ган татлагын бөгж (10), ган татлагын гогцоо (11), ган татлагыг зам төмрийн улнаас бэхлэгч үзүүр (12), тавцангийн хашлага (13), ажлын шат (14) зэргээс бүрдэнэ.
2. Өөрөө явагч ПРСМ гагнуурын төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь гагнуурын аппарат ПРСМ (1) нь өөрөөсөө цахилгаан үүсвэр гаргаснаар цахилгаан эргүүлгийг (2) ажиллуулж тавцант тэргэнцрийг хөдөлгөнө.
3. Өөрөө явагч ПРСМ гагнуурын төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь чиглүүлэгч өнхрүүлгийн (3) ган татлагыг (6) орооцолдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн, чиглүүлэгч дамар (4) нь хөдөлгүүрийн эргэлтээр өөр дээрээ ган татлагыг (6) ороох зарчмаар ажиллана.
4. Өөрөө явагч ПРСМ гагнуурын төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь тавцант тэргэнцэр (7) дээр чиглүүлэгч өнхрүүлгийн суурийг (5) бэхэлснээр дамрын эргэлтийн үеийн найдвартай ажиллагааг хангана.
5. Өөрөө явагч ПРСМ гагнуурын төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ажлын шат (14), тавцангийн хашлага (13)-ыг тавцант тэргэнцэр (7) дээр байрлуулснаар засвар үйлчилгээ хийх нөхцөл бүрдэнэ.