Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003554 2024.09.30
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004804 2024.05.14
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004804
A
2024.09.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51) IPC ангилал
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СХД, 18-р хороо, 1-р хороолол, 6-49,
(54) Нэр
(MN) Нүүрсний асалтыг дэмжих ноцоогуурын бүтээц
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар

Нүүрсний асалтыг дэмжих ноцоогуурын бүтээц нь гэр сууц, амины орон сууц, ахуйн хэрэглээнд ашигладаг зуух, пийшин, нам даралтын зууханд нүүрс, ялангуяа хүрэн нүүрсний шаталтыг галын хотолд дэмжих зориулалтаар бүтээгдсэн түлшний нэг төрөлд хамаарна.

Нүүрс ялангуяа хүрэн нүүрс болон нүүрсний нунтгийн асалтыг эрчимжүүлэх, асалтын үед нүүрсний давхаргад агаарын урсгалыг сайжруулах зорилгоор хаягдал цаасыг нягтруулан шахаж түүнчлэн, картон цаасыг тодорхой хэлбэрт оруулан бэлтгэснээр нүүрсний асалтыг тогтмол улмаар шаталтыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд шахаж бэлтгэсэн цаас болон картоныг бортого байдлаар бэлтгэж нүүрсний асалт, цогшилтыг тасралтгүй үүсгэх зорилго тавьсан болно.

Нүүрсний асалтыг дэмжих ноцоогуурын бүтээцийг хаягдал цаасыг шахаж зузааруулан бэлтгэсэн болон картон цаасыг металл, хайлш, саваа мод, хуванцар зэрэг зориулалтын голд ороож бортгон хэлбэр үүсгэж бүтээцжүүлсний дараа уг бортгон биетийн хажуу хананд нэвт нүхийг ижил зайд гаргаж бэлтгэснээр бүтээцийн голын тууш нүх ба хажуу хануудаар агаарын урсгал орж тус бортгон биетийн болон түүний дээр байгаа нүүрсийг ноцоох процесс тасралтгүй нэгэн жигд эрчмээр явагдах боломжийг бүрдүүлсэнд энэхүү ашигтай загварт хамаарах шийдлийн мөн чанар оршино.

Нүүрсний асалтыг дэмжих ноцоогуурын бүтээцийг ашигласнаар нүүрсний шаталтыг дэмжиж бүрэн шаталтыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлснээр орчны агаарт хаягдах хорт хийн агууламж, хөө тортог багасах, нүүрс бүрэн хэмжээгээр шатаснаар нүүрсний зарцуулалт буурах улмаар шаардлагатай тохиолдолд галлагаа хурдан эхэлж хэрэглэгчдийн тухайн үеийн шаардлагыг хангахад эерэг нөлөө үзүүлэх түүнчлэн хаягдал цаас, картоныг ашиглах боломжийг бүрдүүлэх зэрэг үр дүнгүүд нь энэхүү ашигтай загварт хамаарах бүтээцийн шийдлийн технологийн, эдийн засгийн, экологийн үр ашгийг илэрхийлнэ.

(EN)

 

1. Нүүрсний асалтыг дэмжих ноцоогуурын бүтээцийн ялгаа нь нүүрсний асалтыг галын хотолд эрчимжүүлж ноцоох хугацааг хэмнэх, шаталтын процессыг дэмжиж орчны агаарын бохирдлыг бууруулах зорилгоор туузан картон эсвэл нунтаглаж хавтгайлан бэлтгэсэн цаасан туузыг зориулалтын саваа мод, хуванцарт ороосон голдоо нэвт нүх (2) бүхий хуйлмалыг нимгэн цаасаар ороон бүрж амсруудыг нь нааж бүтээцжүүлсэн.

2. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ноцоогуурын бортгон их биеийн (1) хажуу ханаар өгөх агаарын нэмэлт урсгалын цооногуудыг (3) бүтээцийн ёроолоос дээш тодорхой зайд өндрийн дагууд цуваагаар 45 градусын налуу чиглэлд нэвт цоолж бэлтгэсэн.

3. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь картон болон цаасан хуйлмалыг хөдөлгүүрийн ашигласан хаягдал тос, масло эсвэл мал, амьтны гаралтай өөх тосонд булхуулан хатааж зориулалтын нимгэн цаас болон түүнтэй адилтгах материалаар бүрж тослог гадаргууг хамгаална.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.05.14Filed
Registration2024.09.30Registered
Publication2024.09.30Published
Activation2024.09.30Active