Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003555 2024.09.30
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004805 2024.05.28
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004805
A
2024.09.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51) IPC ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Жамбааняндаг ЦЭНДЖАРГАЛ : УБ хот, СБД 1-р хороо, 33 байр 38 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(54) Нэр
(MN) Бод, бог малын арьс хуулах төхөөрөмж
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар
Мэдүүлж буй шийдэл нь хүнс, хөдеө аж ахуйн тоног төхөөрөмжинд хамаарагдах бөгөөд малын нядалгааны үед арьсыг гэмтээхгүй, эсгэлтгүй, хаягдалгүй хуулан авч хөдөлмөр хөнгөвчилөн хөнгөн үйлдвэрт түүхий эд бэлтгэхэд ашиглагдана. Мал төхөөрөх технологийн шугамд өлгөөтэй, урьдчилан арьсыг нь хагас өвчиж бэлтгэсэн бод, бог малын арьс хуулах зориулалттай бөгөөд хөдөлгүүрээс
эргэлт авах дамарт бэхлэгдсэн гинжинд малын хойд хөлны арьсаа бэхэлж, гар удирдлагаар төхөөрөмжийг ажиллуулж дамрыг эргүүлэн, гинжээр арьсыг татаж салгахаар хийцийг зохиомжилсон.

(EN)

Томьёолол

1. Бод, бог малын арьс хуулах төхөөрөмжийн ялгаа нь суурь (1), дамар (2), гинж (3), хөдөлгүүр-редуктор (4), гар удирдлага (5)-аас бүрдэх ба урьдчилан арьсыг нь хагас өвчиж бэлтгэсэн бод, бог малын арьсыг гэмтээхгүй хуулах зорилгоор суурь (1)-ийн босоо хос тулгуурт бэхлэгдсэн хэвтээ дамар (2)-ыг хөдөлгүүр (4)-ээс эргэлт авахаар холбож гар удирдлага (5)-аар төхөөрөмжийг ажиллуулахаар хийцийг зохиомжилсон.

2. Бод, бог малын арьс хуулах төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дамар (2)-ын эргэлтээр арьсыг татаж салгах гинж (3)-ийг дамар (2)-ын хоёр захад бэхэлж гинж (3)-нд малын хойд хөлийн арьсыг бэхэлж хуулна.

3. Бод, бог малын арьс хуулах төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь бог малын өвчүү, борви, энгэр хэсгийн арьсыг урьдчилан өвчиж бүрэн салгаж хагас өвчих зэвэрдэггүй гангаар хийсэн тавиур (6) нь ширээ хэлбэртэй бөгөөд дээд тавцан (7) нь хоёр захаараа уртын дагуу эгнэн байрлах гурвалжин хэлбэрийн хашлагууд (8)-тай байна.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.05.28Filed
Registration2024.09.30Registered
Publication2024.09.30Published
Activation2024.09.30Active