Товч тайлбар
Хэт өндөр радио давтамжийн чип бүхий шошгыг олон тоо ширхэгтэй бараа материалын, хөрөнгийн эсвэл тээврийн гэх мэт төрөл бүрийн биет зүйлсийн бүртгэлийг богино хугацаанд хийх буюу таних зорилгоор сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ маш түгээмэл ашиглаж байна. Уг шошгод агуулагдаж буй микро чипийн мэдээллийг өөрчилж дахин ашиглах техникийн үзүүлэлт нь 100,000 удаа боловч загвар дизайнаар хязгаарлагдаж, ихэнх тохиолдолд 1 удаа, цөөхөн тохиолдолд 6 хүртэлх удаа ашиглаж байна. Одоогийн байдлаар нэг удаа ашиглаж байгаа шошго нь үйлдвэрээсээ цавуутай цаас бүхий, олон ширхэгтэй ороомог хэлбэрт оруулан үйлдвэрлэгддэг ба энэ загвар нь чип тус бүрийн кодыг богино хугацаанд нэг бүрчлэн шарах хүчин чадалтай тусгай принтерт зориулагдсан байдаг.
Хэт өндөр радио давтамжийн чип бүхий шошгыг дахин ашиглах тохиолдолд микро чипийн дахин давтагдашгүй кодыг шошго нэг бүрээр өөрчилж шарах шаардлага үүсдэг ба олон тооны бараа материалтай байгууллагуудад уг ажилд хүндрэл тулгардаг. Түүнчлэн, ар талдаа цавуутай түгээмэл загварыг ахин ашиглах боломжгүй байдаг учир нь биетээс шошгыг салгах үед цавуу нь наалдаад үлддэг.
Хэт өндөр радио давтамжийн чип бүхий шошгод зориулан "Гэрний загвар"- ийг боловсруулсан ба шошгоо тухайн гэр дээр наах эсвэл дотор нь суулгаж үйлдвэрлэх боломжтой юм. Зориулалтын принтерт хэвлэхэд тохирсон буюу хооронд нь холбох болон салгахад хялбар, олон тоогоор ороомог болгох загвартайгаар бид зохион бүтээсэн.
Томьёолол
1. Дахин ашиглах боломжтой Хэт өндөр радио давтамж таних шошгоны гэрний бүтээцийн ялгаа нь хооронд нь ховил ашиглан хэлхэж хуйлах боломжтой, чипийн кодыг дахин шарах принтерт тохирсон, шошго наах тохирсон хонхор хэсэгтэй эсвэл суурилуулах хэсэгтэй, гэр тал талдаа тэгш байх нөхцлийг хангах нэг талдаа хөндлөн хөдөлгөөнийг хязгаарлах хоригтой байна.
2. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хооронд нь хэлхэхдээ шошгонуудын микро чип хоорондын зайг нэг хэмжээнд барих (3 ба 1) хийцлэлтэй байна.
3. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь "Хэт өндөр радио давтамж таних шошго" суулгах эсвэл наах (2) хэсэгтэй байна.
4. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь микро чипийг нэг шулуунд байрлуулахын тулд хөндлөн хөдөлгөөнийг хязгаарласан ижил хэмжээтэй (4) тээглүүр буюу хоригтой байна.
5. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь дахин ашиглах боломжтой хэт өндөр радио давтамж таних шошгын гэрүүдийг хооронд нь хэлхэх болон гараар салгахад хялбар байх энгийн (5) ховил болон (6) углуургатай байна.
6. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хэлхсэн шошготой гэрүүдийг ороомог болгох боломжтой буюу амархан салахгүй, сөрдийхгүй байх уян хатан материалтай байна.
7. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хэлхсэн шошготой гэрүүдийн ороомгийг зориулалтын принтерт эсвэл тусгай зориулалтын кодлох төхөөрөмжтэй холбох буюу оруулах боломжтой.