Тус шийдлийн бас нэг зорилго нь бага оврын ачаа хэрэгслийг нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр зөөвөрлөн товлосон цэгт хаях зориулалттай хаягч төхөөрөмжийг загварчлан гаргахад оршино.
Тус шийдлийн Хаягч төхөөрөмж нь бага оврын ачааг (6) ачин бэхэлж, тээвэрлэн, радио долгионы алсын удирдлагаар хаях зориулалттай Ачаа бэхлэгч хэсэг (2), болон Ачаа бэхлэгч хэсгийг (2) дээрээ суурилуулан, өөрөө Нисгэгчгүй нисэх төхөөрөмжид (40)-д суурилагдсан Удирдлагын хэсгээс (3) бүрэлдэнэ. Хаягч төхөөрөмж нь Нисгэгчгүй нисэх төхөөрөмжид бэхлэгдэн, алсын зайнаас радио удирдлагаар удирдлагаар удирдагдан ажиллана. Ачаа нь ус, эм, эмнэлгийн тусламжийн багаж, хүнс, болон галт хэрэгсэл зэрэг байна. Тус төхөөрөмжийг онц байдал, батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин, тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллага, байлдааны ажиллагаа, цэргийн хээрийн дадлага, сургуульд ашиглахаар зориулагдсан болно.
ТОМЬЁОЛОЛ
1. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөс ачаа хэрэгслийг хаях зориулалттай хаягч төхөөрөмжийн ялгаа нь
- бага оврын ачааг (6) ачин бэхэлж, тээвэрлэн, радио долгионы алсын удирдлагаар хаях зориулалттай ачаа бэхлэгч хэсэг (2) болон
- ачаа бэхлэгч хэсгийг (2) дээрээ суурилуулан, өөрөө нисгэгчгүй нисэх төхөөрөмжид (40) суурилагдсан удирдлагын хэсгээс (3) бүрдэх ба
- ачаа бэхлэгч хэсэг (2) нь
- дотроо ачааг (6) ачин бэхлэх их бие (10),
- ачааг (6) даруулан хөдөлгөөнгүй бэхлэх зориулалттай чавх (5),
- их биеийн (10) ёроолын үргэлжлэлд ачаа бэхлэгчийн оньсны хэсгийг (4) суурилуулах ёроолын хавтан,
- их биеийн (10) гадна талын нэг хананд чавхны (5) нэг үзүүрийг бэхлэх зориулалттай бэхлэгээ, ба их биеийн (10) гадна талын нөгөө хананд чавхны (5) нөгөө үзүүрийг бэхлэх зориулалттай оньсоос (12) бүрдэнэ,
- удирдлагын хэсэг (3) нь ачаа бэхлэгч хэсгийг (2) суурилуулах их бие (20),
- их биед (20) дотор суурилуулсан удирдлагын радио долион хүлээн авч боловсруулан, моторыг (23) удирдан ажиллуулах радио хүлээн авагч (21),
- ажиллаж эргэн оньсны голыг (25) татан чавхыг (5) суллах мотор (23),
- радио хүлээн авагч (21) болон моторыг (23) цахилгаан тэжээлээр хангах батарейгаас (22) бүрэлдэнэ.
2. Төхөөрөмжийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь ачаа (6) нь ус, эм, эмнэлгийн тусламжийн багаж, хүнс, болон галт хэрэгслээс сонгогдох ачаа байна.