Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003562 2024.10.29
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2024-0004827 2024.10.16
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2024-0004827
A
2024.10.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Сэрээ овогтой Шинэбаатар : УБ, ХУД 15-р хороо 4 улирлын цэцэрлэг 2 байр 220 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Лхагвасүрэн : УБ, СБД 6-р хороо 48-р байр 69 тоот
(54) Нэр
(MN) Эко яндангийн бүтээц
(57) Товч тайлбар
(MN)

Бидний дэвшүүлж буй эко яндангийн бүтээц нь бусад энгийн халаагуураас 50%-аар эрчим хүчний хэмнэлт хийх боломжийг олгохын зэрэгцээ тус яндангаас ялгаруулж буй дулаан нь агаар шатаахгүй, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, хортой цахилгаан соронзон үүсгэдэггүй. Тус эко яндангийн бүтээц нь хамгийн бага цахилгаан зарцуулалтаар хамгийн их дулааны энергийг бий болгох, байгал орчин болон хүний эрүүл мэндэд хоргүй байх, дулааны хэрэгцээнээсээ хамааруулан янданг өөр хооронд нь угсрах, эсвэл бусад зууханд шууд шууд угсарч холбох боломжтой. 

Тус эко яндангийн дотор талд галд тэсвэртэй, 10 секундийн хугацаанд 100°С хүртэл халах хүчин чадалтай иллит кабелиар (5) ороомог хийсэн. Ингэснээр тус эко яндангийн дулаан ялгаруулах чадвар жигд бөгөөд хүний биед энгийн дулаанаас 80 дахин гүн, арьсанд 4-5 см хүртэлнэвтэрч 60 секунд 2000гц удаа эсийг доргиож, хүний биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлтийг дэмжиж, дархлааг сайжруулж, уушгийг хамгаална. Кабелиас ялгарч буй дулаан нь барилга байгууламж дахь мөөгөнцөр, агаар орчны нян бактерийг 99,9% устгана.

Түүнчлэн яндангийн их биеийг босоо цилиндр хэлбэртэй байхаар загварчилсан бөгөөд Монгол гэрийн зуухан дээр шууд угсарч хэрэглэх боломжтой ба дулааныг гэрт жигд тараах давуу талтай.  Халаалт хэрэглэх талбайн орон зайнаас хамаарч тухайн янданг дангаар нь эсвэл хэд хэдээр нь зэрэг ажиллуулах боломжтой. Мөн хэрэв үйлдвэр агуулахын байр зэрэг том орон зайнд халаалт тавих шаардлагатай нөхцөлд зэрэгцүүлж ажилуулахад  цахилгааны зарцуулалт эрс багасах нь түүний онцлог тал болно.

(EN)

ТОМЪЁОЛОЛ

1. Эко яндангийн бүтээцийн ялгаа нь бөөрөнхий жигд тархсан цэгэн нүхтэй гадуурх хамгаалалтын төмөр торон бүрээс (3), дотор талд байрлах иллит кабелийг ороож, тогтоох зориулалтай 6 талтай 0,33 мм ховилуудтай дугуй төмөр (4), иллит кабель ороомог (5), температур тохируулагч (6), 7,4 мм голчтой цахилгааны утас (7)-наас бүрдэнэ.

2. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь яндангийн дотор талд галд тэсвэртэй, агшин зуур 100°С хүртэл халах хүчин чадалтай иллит кабель (5)-иар ороомог хийсэн байна.

3. Бүтээцийн томьёоллын 2 дугаарын ялгаа нь иллит кабель нь 5 мм голчтой, 1,17-4,0 Ом, DC12V-AC110-220 V цахилгаанаар хална.

4. Бүтээцийн томьёоллын 2 дугаарын ялгаа нь иллит кабель (5)-ийг төмрийнхөө ховил (4) дээр нь тогтоож үзүүрийг нь цахилгааны галд тэсвэртэй 4 мм голчтой цахилгаан утас (7)-нд холбох замаар температур тохируулагч (6)-тай холбогдоно.

5. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь температур тохируулагч нь 5-50°C  хүртэл 25-32 м2 талбайг халаах температур мэдрэгчтэй ба орчны агаарын температуртыг мэдэрч тохируулсан температурт хүртэл халж дулаанаа барьдаг ба орчны агаарын температур буурах үед буцаж асаж халдаг.

6. Бүтээцийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь Монгол гэр, байшингийн янданг орлуулж зуухан дээр суурилуулахдаа яндангийн дээд хэсэгт дээд бэхэлгээний боолт (1) яндангийн доод хэсэгт доод бэхэлгээний боолт (9)-ыг чангалж суурилуулна.

 

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2024.10.16Filed
Registration2024.10.29Registered
Publication2024.10.30Published
Activation2024.10.30Active