Шинэ шийдэл нь нүүрсний уурхайн хаягдал шаврын талст жижиг хэсгүүдэд агуулагдаж буй цахиур-хөнгөнцагаан-хүчилтөрөгчийн үелэг молекулуудыг шүлтийн эсвэл газрын шүлтийн уусмал дахь Ме+, Ме++, ОН" -ийн гидроксил ионоор үйлчлэх замаар Ван-дер-ваальсын хүчний тусламжтай коагуляцлаж, коагуляцлагдсан хольц дахь фазуудын шинэ эрэмбэлэгдсэн бүтцийг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл нүүрсний уурхайн хаягдал шаврын бүтцийг эвдэн, шинээр эрэмбэлэгдсэн шинэ бүтэц бий болгосон.
1. Гидравлик цемент ба түүнийг гаргаж авах аргын ялгаа нь шаврыг нунтаглаж,
шүлтийн эсвэл газрын шүлтийн Ме+, Ме++, OH-ийн уусмал байдалд шилжүүлэн, уг
уусмалын гидроксил ионоор үйлчлэх замаар уг шаврын бүтцийг задлаж, дахин
сэргээн коагуляцлах замаар рекристалжуулан баяжуулж гарган авна.
2. Томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь шаврын талст жижиг хэсгүүдэд агуулагдаж
буй цахиур-хөнгөнцагаан- хүчилтөрөгчийн үелэг молекулуудыг шүлтийн эсвэл
газрын шүлтийн уусмал дахь Ме+, Ме++, ОН" -ийн гидроксил ионоор үйлчлэх
замаар Ван-дер-ваальсын хүчний тусламжтай коагуляцлаж уг хольц дахь
фазуудын шинэ эрэмбэлэгдсэн бүтцийг үүсгэнэ.
3. Томъёоллын 1 ба/эсвэл 2 дугаарын буюу гидравлик цементийн ялгаа нь
шавар нь нүүрсний уурхайн хаягдал шавар байна.
4. Томъёоллын 1 ба/эсвэл 2 дугаарын ялгаа нь гарган авсан материал нь
барилгын зориулалтын хөнгөн блок, керамик, тоосго, цемент, замын агрегат, бетон
хавтангаас сонгогдох нэг бүтээгдэхүүнд хэрэглэгдэх материал байна.
5. Томъёоллын 1 ба/эсвэл 2 дугаарын ялгаа нь өндөр хэмийн орчин шаардахгүй