Шингэн түлш гарган авах синтезид хэрэглэх катализатор гарган авахад шинэ бүтээлийн мөн чанар оршино. Энэхүү синтез нь катализатор ашиглан нэг шаттай химийн урвалаар уг шингэн түлшийг гарган авах процесс болно. Уг катализаторыг бэлдэхдээ (а) зэс, цайр, хөнгөн цагааны карбонатын уусмалаас тунадасыг шүүж, угаан цэвэршүүлээд, (б) уг цэвэршүүлсэн тунадасаа хатаагаад, (в) энэхүү хатаасан тунадасыг өндөр температуртай орчинд шатааж оксид хэлбэрт шилжүүлэн нунтаг металлын ислийн катализатор бэлдэн, (г) уг металлын ислийн катализаторыг метанолын дегидратацийн катализатортой ойролцоогоор 2:1 жингийн харьцаатай хольж бэлдэнэ.
1. Катализатор ашигласан химийн урвалаар нүүрснээс Шингэн түлш гарган авах синтезид хэрэглэх катализатор гарган авах, хэрэглэх аргын ялгаа нь катализаторыг бэлтгэх үе шат нь
- зэс, цайр ба хөнгөн цагааны нитратуудын уусмалыг натрийн карбонатаар тунадасжуулах,
- тунадас бүхий уусмалаас зэс, цайр ба хөнгөн цагааны карбонатуудын холимог болох тунадасыг шүүж, угаан цэвэршүүлэх,
- цэвэршүүлсэн тунадасаа 400С-1150С температуртай орчинд хатаах,
- энэхүү хатаасан тунадасыг 2900С-5000С температуртай орчинд шатааж оксид хэлбэрт шилжүүлэн нунтаг металлын ислийн катализатор бэлдэх,
- металлын ислийн катализаторыг метанолын дегидратацийн катализатортой 1.8 - 2.2:1 жингийн харьцаатай хольж бэлдээд шингэн түлш гарган авах синтезид хэрэглэх катализатор гарган авах шатуудыг агуулна.
2. Шингэн түлш гарган авах синтезид хэрэглэх катализатор гаргах аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь цэвэршүүлсэн тунадасыг хатаах үе шат нь нам болон өндөр хэмд гүйцэтгэгдэнэ.
3. Шингэн түлш гарган авах синтезид хэрэглэх катализатор гаргах аргын томъёоллын 2 дугаарын ялгаа нь нам хэм нь 400С - 600С, өндөр хэм нь 700С- 1150С хэм байна.
4. Шингэн түлш гарган авах синтезид хэрэглэх катализатор гарган авах аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь уг металлын ислийн катализаторыг метанолын дегидратацийн катализатортой жингийн 2:1 харьцаатай хольж бэлтгэнэ.
5. Шингэн түлш гарган авах синтезид катализаторыг хэрэглэх аргын ялгаа нь синтезийн 3H2+3CO→CH3-O-CH3 + CO2 (IV)
нэг шаттай химийн урвалаар шингэн түлш диметилийн эфирийг гарган авахад катализаторыг хэрэглэнэ.