Энэхүү шинэ бүтээл нь химийн салбарт, бета-глюканыг ялгах арга, болон түүнийг ашигласан бүтээгдэхүүнд хамаарна. Тус шинэ бүтээл нь шар айрагны үйлдвэрийн хаягдал болон ашигласан дрожжийн эсийн хананд өөрт нь агуулагдаж буй бета-глюканыг ялган авсан болно. Тус бета-глюканыг шар айраг эсгэлтэнд ашигласан дрожжиос ялган авч, хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхит нэмэлт, дархлааны системийг дэмжигч зориулалттай эсвэл таргалалт, зүрх судасны өвчнөөс сэргийлэх зориулалттай биологийн идэвхт хүнс үйлдвэрлэхэд хэрэглэхэд ашиглана.
1. Ашигласан пивоны дрожжиос бета-глюканыг ялгах арга болон түүний хэрэглээний ялгаа нь уг ашигласан дрожжийг гашуунгүйжүүлж урьдчилсан боловсруулалт хийх 1-р шат; уг ашигласан дрожжийн эс доторх протеаза энзим болон/эсвэл нуклейза энзимийг ашиглан гидролизын процесс явуулан, уг ашигласан дрожжийн эс доторх уураг болон нуклейн хүчлийг пептид болон амин хүчил болгон задлах 2-р шат; уг 2-р шатнаас гарсан бүтээгдэхүүний шингэнийг зайлуулан, түүний үлдэгдлийг усаар угаан, усанд уусдаг нэгдлийг зайлуулах 3-р шат; уг 3-р шатнаас үлдсэн нэгдлийг шүлтийн гидролизд оруулан, шингэнээс нь салган бета-глюканыг ялгаж авах 4-р шаттай болно.
2. Аргын томъёолол 1 дүгээрийн ялгаа нь уг ашигласан дрожжи нь шар айраг үйлдвэрлэх үеийн исгэх процесст ашигласан дрожжи болно.
3. Аргын томъёолол 1 эсвэл 2 дугаарын ялгаа нь уг 2-р шатанд уг 1-р шатнаас гарсан уг ашигласан дрожжид ус нэмэн 45-55°С-д 16-36 цаг байлгаж уг гидролизийг явуулна.
4. Аргын томъёолол 3-ын ялгаа нь уг гидролиз явуулах температур нь 48-52°С байна.
5. Аргын томъёолол 3 эсвэл 4 дүгээрийн ялгаа нь уг 2-р шатын төгсгөлд уг гидролиз явагдаж байгаа шингэнээ 70-95°С-т халааж, уг шингэн доторх эсүүдийг идэвхгүй болгоно.
6. Аргын томъёолол 1 эсвэл 2 дугаарын ялгаа нь уг 4-р шатны уг шүлтийн гидролизд натрийн гидроксидын уусмалыг ашиглана.
7. Аргын томъёолол 1-6 дугаарын аль нэгний ялгаа нь vr бета-глюканыг агуулсан хүнсний бүтээгдэхүүн байна.
8. Томъёоллын 1-6 дугаарын аль нэгний бета-глюканы хэрэглээний ялгаа нь vr бета- глюканыг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байна.
9. Томъёоллын 1-6 дугаарын аль нэгний бета-глюканы хэрэглээний ялгаа нь vr бета- глюканыг агуулсан эмийн бүтээгдэхүүн байна.
10. Хэрэглээний томъёоллын 9 дүгээрийн ялгаа нь уг бета-глюканыг 30 хувь хүртэл агуулсан майонез байна.
11. Хэрэглээний томъёоллын 9 дүгээрийн ялгаа нь уг бета-глюканыг тосыг орлуулагч болгон ашигласан, илчлэг багатай хүнсний бүтээгдэхүүн байна.
12. Томъёоллын 1-6 дүгээрийн аль нэгний бета-глюканы хэрэглээний ялгаа нь vr бета-глюканыг агуулсан, дархлаа дэмжих үйлчилгээтэй эсвэл зүрх судасны өвчинг бууруулах үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байна.
13. Томъёолол 1-6 дүгээрийн аль нэгний бета-глюканы хэрэглээний ялгаа нь уг бета-глюканыг агуулсан, дархлаа дэмжих үйлчилгээтэй эсвэл зүрх судасны өвчинг бууруулах үйлчилгээтэй эмийн бүтээгдэхүүн байна.