Товч тайлбар
Тус шийдэл нь хямд үнэ өртөгтэй, энгийн хялбар зохиомжтой нарны энергиэр агаар халаах арга ба нарны энергиэр агаар халаах төхөөрөмжийг гаргахад оршино.
Тус шийдлийн нарны энергиэр агаар халаах төхөөрөмж 1 нь барилга байгууламжийн доторх агаарыг оруулах хоолой 4а, агаарыг халаах модуль 6, халсан агаарыг буцаан барилга байгууламжих оруулах хоолой 46, агаарын албадмал урсгал үүсгэх сэнс 5 зэргээс бүрэлдэнэ. Хоолой 4а-д агаарын шүүлтүүр 13 байна. Модуль 6 нь дундаа агаарын завсар бүхий давхар ханан поликарбонат хавтангаар шингээгч хавтан 9-ийг хүрээлэн битүүмжилсэн байна. Поликарбонат хавтан нь нарны хэт ягаан туяаны хамгаалалт бүхий материалаар хийсэн эсвэл нанокотинг бүрхүүлтэй. Сэнс 5 нь нарны зай 11-ээр ажиллана. Халаах төхөөрөмж 1 нь агаар халааж чадахгүй болсон үед хоолой 4а-ийн агаарын урсгалыг хаах хаалт 14-тэй байна.
Шинэ бүтээлийн томъёолол
1. Нарны гэрэл нэвтрүүлэх нүурэн бүрхүүл болон түүн дотор байрлуулсан бөгөөд нарны энергиэр халах шингээгч хавтангаас бүрдэх модуль, барилга байгууламж доторх агаарыг модульд оруулах 1-р хоолой, модуль дотор халсан агаарыг барилга байгууламжид буцаан оруулах зориулалттай 2-р хоолой, цахилгаанаар ажиллан агаарын албадан урсгал үүсгэж, барилга байгууламж доторх агаарыг 1-р хоолойгоор дамжуулан модульд оруулаад, энэхүү агаарыг шингээх хавтангийн хажуугаар урсгангаа нарны энергиэр халсан шингээгч хавтангаас ялгарах дулааны энергиэр халааж, халсан агаарыг 2-р хоолойгоор дамжуулан уг барилга байгууламжид буцаан оруулах зориулалттай сэнс бүхий Нарны энергиэр агаар халаах төхөөрөмжийн ялгаа нь модуль нь
- шингээгч хавтанг хүрээлэн битүүмжилж, нарны гэрэл нэвтрүүлэх тунгалаг байх бөгөөд тусгаарлах зориулалттай дундаа агаар бүхий давхар ханан поликарбонат хавтан,
- 1-р хоолойтой холбогдох шингээгч хавтан болон поликарбонат хавтангийн ар хананд гаргасан агаар орох зориулалттай орох ам,
- 2-р хоолойтой холбогдох шингээгч хавтан болон поликарбонат хавтангийн ар хананд гаргасан модуль доторх халсан агаарыг гаргах зориулалттай гарах ам,
- барилга байгууламж доторх 1-р хоолой ба орох амаар дамжуулан модульд оруулж, энэхүү агаарыг шингээх хавтангийн хажуугаар урсгангаа нарны энергиэр халсан уг шингээгч хавтангаас ялгарах дулаан энергиэр халааж, ингэж халсан агаарыг гарах ам болон 2-р хоолойгоор дамжуулан барилга байгууламжид буцаан оруулахын тулд нарны энергийг цахилгаанд хувирган сэнсийг ажиллуулах зориулалттай нарны зайтай байна.
2. Нарны энергиэр агаар халаах төхөөрөмжийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь агаар халаах төхөөрөмж нь
- 1-р хоолойд байрлуулсан агаарын дулаан хэмжих зориулалттай 1-р мэдрэгч,
- 2-р хоолойд байрлуулсан агаарын дулаан хэмжих зориулалттай 2-р мэдрэгч,
- 1-р хоолойд байрлуулсан агаарын урсгалыг хаах зориулалттай агаарын хаалт,
- 1-р мэдрэгч болон 2-р мэдрэгчийн хэмжилтийг харьцуулан үзэж, 1-р хоолой болон 2-р хоолойн агаарын дулаан зөрүү бага болсон, эсвэл уг 2-р хоолойн агаарын дулаан нь уг 1-р хоолойныхоос бага болсон тохиолдопд агаарын хаалтыг удирдан хааж, 1-р хоолойгоор урсах агаарын урсгалыг зогсоох зориулалттай микроконтроллертэй байна.
3. Нарны энергиэр агаар халаах төхөөрөмжийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь поликарбонат хавтан нь дундуураа жижиг тасалгаа бүхий давхар ханатай байна.
4. Нарны энергиэр агаар халаах төхөөрөмжийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь поликарбонат хавтан доторх агаар нь температурын нөлөөгөөр халж хөрөх үед агаарын даралтыг зохицуулах үүрэг бүхий сүвтэй байна.
5. Нарны энергиэр агаар халаах төхөөрөмжийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь поликарбонат хавтан нь нарны хэт ягаан туяаны хамгаалалтын зориулалттай нанокотинг хийсэн бүрхүүлтэй байна.
6. Нарны энергиэр агаар халаах төхөөрөмжийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь шингээгч хавтан нь металл, керамик болон хуванцар материалаас сонгогдох 1 материал эсвэл 2 болон түүнээс дээш материалын холимгоор хийсэн байна.
7. Нарны энергиэр агаар халаах төхөөрөмжийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь агаар халаах төхөөрөмж нь поликарбонат хавтан болон түүний хүрээг цэнэгжилт үүсэх эсвэл цэнэгжин тоосжилт үүсэхээс хамгаалах зорилго бүхий газардуулгатай байна.
8. Нарны энергиэр агаар халаах төхөөрөмжийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь агаар халаах төхөөрөмж нь түүний урд талд байрлуулж, дээр нь туссан нарны гэрэл уг модулийн нүүрэнд тусч байх нарны гэрэл ойлгогчтой байна.