Мэдүүлгийн төрөл
Patent
Мэдүүлгийн төрөл
Үндэсний
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
10-0005119 2021.12.20
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 10-2021-0006675 2021.01.08
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 10-2021-0006675
A
2021.07.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Нацагдорж овогтой ЦЭРЭНДОРЖ : Баянголдүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, Ард Аюуш 8-86 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Дамдинсүрэн ДАМДИНБАЯР : Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 45-27
(54) Нэр
(MN) Сэргээгдэх эрчим хүч ашигласан хосолмол, хөдөлгөөнт цахилгаан үүсгүүрийн систем
(EN) Combined and mobile power generation system using renewable energy
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар

Тус шийдлийн зорилго нь зөөврийн зориулалттай, нарны зай болон салхин сэнс бүхий Сэргээгдэх эрчим хүч ашигласан хосолмол, хөдөлгөөнт цахилгаан үүсгүүрийн системийг гаргахад оршино.Тус шийдлийн Сэргээгдэх эрчим хүч ашигласан хосолмол, хөдөлгөөнт цахилгаан үүсгүүрийн систем нь Салхин цахилгаан үүсгүүр, Нарны цахилгаан үүсгүүр, Удирдлагын хэсэг, Батарей, Камер, Гэрэлтүүлэгч, Холбооны хэсгээс бүрэлдэж, Ачааны машинд суурилагдан зөөвөрлөгдөх боломжтой хөдөлгөөнт систем болно. Ачааллыг нар салхины хосолмол болон батарейны цахилгаан эрчим хүчээр хангана.Нарны панель нь чингэлгийн дээвэр болон хажуу талд эвхэн байрлуулна. Хэрэглэх үедээ чингэлгийн хажуу талд суурилагдсан Нарны панелийг дэлгэн Тулгуур хөлөөр тулж, Салхин цахилгаан үүсгүүр суурилагдсан тулгуур баганыг уртасган хэрэглэнэ.Камер нь эргэн тойрны зургийг  аван баримтжуулан, өгөгдлөө холбооны хэсгээр дамжуулан явуулна. Гэрэлтүүлэгч нь харанхуй үед эргэн тойрноо гэрэлтүүлнэ. ХАБЭА-н шаардлагыг хангаж хийсэн бөгөөд хэрэглэгчдэд зориулсан гарын авлагатай.

(EN)

ТОМЬЁОЛОЛ

1. Салхин цахилгаан үүсгүүр, нарны цахилгаан үүсгүүр, салхин цахилгаан үүсгүүр ба нарны цахилгаан үүсгүүртэй холбогдон гаргасан цахилгааныг тогтворжуулан гаргах удирдлагын хэсэг болон уг удирдлагын хэсэгтэй холбогдсон батарейнаас бүрдэх ачааллыг нар салхины хосолмол сэргээгдэх эрчим хүчээр хангах зориулалттай Сэргээгдэх эрчим хүч ашигласан хосолмол, хөдөлгөөнт цахилгаан үүсгүүрийн системийн ялгаа нь сэргээгдэх эрчим хүч ашигласан хосолмол, хөдөлгөөнт цахилгаан үүсгүүрийн систем нь тээврийн хэрэгслийн чингэлэгт  салхин цахилгаан үүсгүүр ба уг нарны цахилгаан үүсгүүрийг бэхэлж суурилуулан   тээврийн хэрэгслээр зөөвөрлөх боломжтой систем бөгөөд нарны цахилгаан үүсгүүр нь  чингэлгийн дээвэрт байрлуулсан дээврийн нарны панель болон  чингэлгийн хажуу талд бэхлэгдсэн байх ба тээвэрлэх үед уг чингэлгийн хажуу талд эвхэн хурааж, хэрэглэх үед үүнийг дэлгэн тулгуур хөлөөр тулан нарны тусгалын өнцөгтэй тааруулан тохируулах боломжтой хажуу талын нарны панелиас бүрдэнэ.

2. Системийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь салхин цахилгаан үүсгүүр нь чингэлгийн дээвэрт байрлуулсан босоо тэнхлэгтэй салхин сэнс болон хэрэглэх үедээ урт болгох, зөөвөрлөх үед эсвэл салхины хурд хэт өндөр үед буулган богино болгон хурааж болох тулгуур баганаас бүрдэнэ.

3. Системийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь тулгуур хөл нь тээврийн хэрэгсэл эсвэл чингэлгийн үндсэн хүрээн дээр бэхэлсэн байна.

4. Системийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь сэргээгдэх эрчим хүч ашигласан хосолмол, хөдөлгөөнт цахилгаан үүсгүүрийн систем нь уг чингэлгийн дээвэр дээр суурилуулсан уртыг нь тохируулах боломжтой цамхагтай байх ба уг цамхаг дээр гэрэлтүүлэг, хяналтын камер болон ачаа татах буулгах татуурга бүхий хөдөлгүүрийг байрлуулсан байна.

5. Системийн томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь  ачааны чингэлэгт хөргөгч эсвэл хөлдөөгчийн гарах агаарын урсгал нь ачааны чингэлэгт байрлах батарей руу чиглэсэн байхаар байрлуулна.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2021.01.08Filed
Publication2021.07.30Published
Registration2021.12.20Registered
Activation2021.12.20Active