Товч тайлбар
Энэхүү шинэ бүтээлийн зорилго нь газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын үйл ажиллагааг хянан, алсаас удирдан ажиллах боломжтой Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын системийг бий болгоход оршино.
Тус шийдлийн Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын систем нь Хээрийн станцад холбооны сүлжээнд холбогдсон Хяналтын төхөөрөмжийг суурилуулж, сэргээгдэх эрчим хүч ашиглан ажиллана. Хяналтын төхөөрөмж нь хээрийн станцын бусад төхөөрөмжийг хянан ажиллаж, сенсоруудаас өгөгдөл аван сервер рүү дамжуулж, серверээс комманд аван ажиллана.
Хээрийн станцад хэдийн ажиллагаа алдагдахад дохио өгөгчөөр дуут болон гэрлэн дохио өгөх бөгөөд сервер дээр энэ талаар мэдээлэл хүлээн авч, холбогдох этгээдийн гар утас руу мессеж явуулж, шаардлагатай удирдлагын коммандыг хээрийн станц руу явуулна.
Томъёолол:
1. Нүхэн байранд байрлуулсан газар хөдлөлтийг хэмжих зориулалттай сейсмометр, сейсмометр хэмжилт хийн гаргасан аналог өгөгдлийг тоон өгөгдөл болгон хувиргах зориулалттай дижитайзер, солбилцлын мэдээллийг хиймэл дагуулаас хүлээн авах GPS, нүхэн байранд орсон усыг сорон гадагшлуулах ус зайлуулах төхөөрөмж, цахилгаан эрчим хүчээр хангах нарны дэлгэц, нарны дэлгэцийн гаргасан цахилгааныг хуримтлуулан бусад төхөөрөмжийг цахилгаан эрчим хүчээр хангах батарей, дулаан хэмжигч мэдрэгч, чийг хэмжигч мэдрэгч, болон ус мэдрэгч бүхий хээрийн станцыг хянах зориулалттай Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын системийн ялгаа нь уг систем нь:
(а) хээрийн станц;
(б) хээрийн станц болон серверийг холбосон холбооны сүлжээ;
(в) хээрийн станцаас ирсэн өгөгдлийг хүлээн авч, газар хөдлөлт болон уг хээрийн станцын ажиллагааны талаарх мэдээллийг нэгтгэн харуулах үйлдэл, хээрийн станц руу хээрийн станцад суурилагдсан төхөөрөмжийг удирдах комманд бүхий мессэж явуулах үйлдэл хийх зориулалттай сервер; болон
(г) хээрийн станц сервертэй холбооны сүлжээгээр шууд холбогдохгүй үед ажиллаж, хээрийн станцаас хээрийн станцын байдлын талаарх мэдээлэл хүлээн авч, холбооны сүлжээгээр сервер рүү явуулах үйлдэл, серверээс хээрийн станц руу явуулсан комманд бүхий мессежийг хүлээн авч хээрийн станц руу дамжуулах үйлдэл хийх дамжуулах станцаас бүрдэж, хээрийн станц нь холбооны сүлжээнд холбогдох холбооны хэрэгсэл, холбооны хэрэгслийг ашиглан хээрийн станцын төлөв байдлыг сервер рүү илгээх ба серверээс комманд хүлээн авч ажиллах хяналтын төхөөрөмж, хээрийн станц хэвийн бус төлөв байдалд ороход дохио өгөх зориулалтай хээрийн станцын дохио өгөгчтэй байх ба сервер нь хээрийн станцад хэвийн ажиллагаа алдагдахад серверийн дохио өгөгчөөр дохио өгөх үйлдэл, холбогдох этгээдийн гар нэг утас руу мессеж явуулах үйлдэл болон удирдлагын коммандыг хээрийн станц руу явуулах үйлдэлтэй байна.
2. Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын системийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хээрийн станцад ус орсон үед серверээс хяналтын төхөөрөмж рүү удирдлагын комманд явуулан ус зайлуулах төхөөрөмжийг автоматаар удирдан ажиллуулж эсвэл хяналтын төхөөрөмж нь урьдчилан програмчилсны дагуу автоматаар ажиллан ус зайлуулах төхөөрөмжийг автоматаар удирдан ажиллуулж нүхэн байранд орсон усыг гадагшлуулна.
3. Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын системийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хяналтын төхөөрөмж нь хээрийн станцад байрлуулсан холбооны хэрэгсэл, дижитайзер болон GPS-ээс бүрдэх группээс сонгогдох төхөөрөмжийг цахилгаан тэжээлээс салган унтрааж, автоматаар дахин асаах үйлдэлтэй байна.
4. Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын системийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хээрийн станц нь нүхэн байрны тагийн байдлыг мэдрэх зориулалттай тагийн төлөвийг шалгах мэдрэгчтэй байж, тагийн төлөвийг шалгах сенсор нь мэдэрсэн өгөгдлөө хяналтын төхөөрөмж рүү дамжуулна.
5. Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын системийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хээрийн станцад хэвийн бус үед дохио өгч байхад дохио өгөгчийг гараар унтраах зориулалттай товчлуур ба сахиултай харилцах сахиулын товчлууртай байна.
6. Газар хөдлөлт бүртгэх хээрийн станцын хяналтын системийн томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь хяналтын төхөөрөмж нь нарны дэлгэц, батарей, GPS, ус зайлуулах төхөөрөмж, холбооны хэрэгсэл болон хэрэглэгч тус бүрийн хүчдэл, гүйдлийг хэмжих үйлдэл, энэхүү хэмжилтийн өгөгдлийг ашиглан чадлыг тооцоолох үйлдэл, энэ тооцоолсон чадлыг тоон эсвэл график мэдээллээр харуулах үйлдэл, хэмжилтийн өгөгдөл эсвэл энэхүү тооцоолсон чадлаас хээрийн станцын тэжээлийн системийн цэнэглэлтийн байдал ба цэнэг алдалтыг тооцож харуулах үйлдэл, дулаан хэмжигч мэдрэгч, чийг хэмжигч мэдрэгч болон мэдрэгч ус мэдрэгчээр хэмжсэн мэдрэгчүүдийн өгөгдлийг тоон эсвэл график мэдээллээр харуулах үйлдэл, сервер рүү энэхүү хэмжилтийн өгөгдөл, энэхүү тооцоолсон чадал, цэнэглэлтийн байдал, тооцоолсон цэнэг алдалт болон мэдрэгчүүдийн өгөгдлийг илгээх үйлдэлтэй байж; сервер нь: хээрийн станцаас ирсэн хэмжилтийн өгөгдөл, тооцоолсон чадал, цэнэглэлтийн байдал болон тооцоолсон цэнэг алдалт, сенсоруудын өгөгдлөөс сонгогдох мэдээллийг нэгтгэн боловсруулж тоон эсвэл график мэдээллээр харуулах үйлдэл болон энэхүү тоон эсвэл график мэдээллийг тогтмол хугацаанд холбогдох ажилтан руу цахим шуудангаар илгээх үйлдэлтэй байна.