Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003410 2021.12.30
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2021-0004539 2021.09.07
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2021-0004539
A
2021.12.30
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(72) Зохион бүтээгч
(MN) Баянбаатар овогтой Түвшин : Төв аймаг, Зуун мод хот, 1-р баг Номт 34-р байр 11 тоот
(MN) Мөнхчулуун овогтой Лхагвасүрэн : УБ, БЗД, 8-р хороо, БХЯ-ны 50-р байр 4 тоот
(MN) Хишигжаргал овогтой Тэгшжаргал : УБ, БЗД, 1-р хороо, Сенатор апартмент 60-403 тоот
(MN) Цэрэндулам овогтой Номин
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Лхагвасүрэн : Ulaanbaatar, Mongolia
(54) Нэр
(MN) Сүвэрхэг биш хатуу гадаргуу дээр бактерийн эсрэг идэвхтэй үйлчлэх зэсийн (I) оксидын нанокомпозит бүрхүүл үүсгэх арга
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар

Энэхүү ашигтай загвар нь химийн үйлдвэрлэлийн салбарт хамаарч бактерийн эсрэг үйлчлэлтэй, ариутгал, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийн салбарт ашиглагдах ба нано-зэсийн оксид ашиглан эд материалын гадаргуу дээр удаан хугацааны бактерийн эсрэг хамгаалалтын бүрхүүл үүсгэхэд энэхүү ашигтай загварт хамаарах шийдлийн мөн чанар оршино. Дэвшүүлж буй шийдэл нь нян бактериар тогтмол бохирддог хатуу гадаргууд нано-бүрхүүл үүсгэх аргаар тухайн гадаргууд бактери үржихээс сэргийлэх, өвчин үүсгэгч бактерийн хүрээлэн буй орчинд тархах тархалтыг бууруулах, хүний эрүүл мэндийг хамгаалах зорилготой.

Бактерийн эсрэг үйлчлэлтэй олон төрлийн бүтээгдэхүүн байдаг боловч гарган авч буй арга, ашиглаж буй орц материал болон хэрэглэх аргаараа харилцан адилгүй байдаг. Бидний дэвшүүлж буй ашигтай загварын шийдэл болох сүвэрхэг биш хатуу гадаргуу дээр бактерийн эсрэг идэвхтэй үйлчлэх зэсийн (I) оксидын нанокомпозит бүрхүүл үүсгэх аргын гол онцлог нь зэсийн хэт авианы аргаар гарган авсан зэсийн (I) оксид нь бактерийн эсрэг идэвхтэй үйлчлэх ба тус зэсийн (I) оксидын наноширхэгийг сүвэрхэг биш хатуу гадаргууд бүрхүүл үүсгэж хэрэглэнэ.

Нано-бүрхүүл үүсгэгч бэлдмэл нь найрлагадаа зэсийн (I) оксид, дөрөвдөгч аммоний бүлэг бүхий нэгдэл болон поливинил алкохол агуулсан байна. Зэсийн оксидын нано-бүрхүүл нь Грам-эерэг болон Грам-сөрөг бактерийн эсрэг үйлчилгээтэй учир эд зүйлсийн гадаргуу дээр наалдсан бактерийг устгах замаар тухайн гадаргууг халдваргүйжүүлэх зориулалттай, ашиглахад хялбар, инновацын бүтээгдэхүүн юм.

(EN)

Томъёолол

1. Сүвэрхэг биш хатуу гадаргуу дээр бактерийн эсрэг идэвхтэй үйлчлэх зэсийн (I) оксидын нанокомпозит бүрхүүл үүсгэх аргын ялгаа нь нийлэгжүүлсэн зэсийн оксидын наноширхэгийг усанд уусдаг полимерын уусмалд найруулж бэлтгэсэн зэсийн нанокомпозит уусмалыг сүвэрхэг биш хатуу гадаргууг бүрэн, жигд хэмжээтэй шүршиж, хатааж бактерийн эсрэг идэвхтэй үйлчлэх нанокомпозит бүрхүүл үүсгэнэ.

2. Аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь зэсийн давс, натрийн гидроксид, ангижруулагч болон дөрөвдөгч аммонний бүлэг бүхий катионы гадаргуун идэвхт бодисыг ашиглаж, хэт авиан аргаар нийлэгжүүлнэ.

3. Аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь бэлтгэсэн нанокомпозит уусмал нь дунджаар 60±2нм хэмжээтэй наноширхэгүүд агуулна.

4. Аргын томъёоллын 1 дүгээрийн ялгаа нь нанокомпозит уусмалыг гадаргууд 10-20 см-ийн зайнаас шүршиж, 5-10 минут хатаах замаар 72 цагаас доошгүй хугацаанд бактерийн эсрэг идэвхитэй нанокомпозит бүрхүүл үүсгэнэ.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2021.09.07Filed
Registration2021.12.30Registered
Publication2021.12.30Published
Activation2021.12.30Active