Дулаан хадгалах блокийн бүтээц түүний бэхжүүлэгчүүдийн найрлага нь барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамаарах ба харуул, жижүүрийн байр болон түр зуур ашиглах ажлын байр, сууц зэрэг бага оврын барилгын өрөлгийн ханын блок бэлтгэх бүтээцэд зориулагдсан.
Бичил хавтангуудын хүрээнээс дотогш тодорхой зайд түүний эргэн тойронд битүү товгор хүрээ татаж хүрээгээр нь уулзуулан давхарлаж тэдгээрийн талуудын хооронд тухайн хэсэгт ижил талбай бүхий адил хэмжээтэй орон зай буюу хөндий завсар үүсгэж битүүмжилсэнээр тус зай завсаруудын хооронд агаарын давхрага буюу орон зай эсвэл тус орон зайг синтетик даавууны хаягдал, цемент, үнсний зуурмагаар дүүргэснээр дулаан тусгаарлах, дуу чимээг өөртөө шингээх боломжуудыг тус тус хангасан.
Бэлэн болсон блок нь 605*605*150 хэмжээтэй, дотор талдаа 4 агаарын буюу хийн хөндий завсар буюу халаастай, эсвэл хөндий завсартаа силикон даавуу түүн дээр давхарлаг цутгасан бэхжүүлэгчтэй, гадна талдаа арматур болон зуурмаг дүүргэх зайтай (20*90), 25кг орчим жинтэй бүтээц байна. Хавтангийн хөндий орон зайд силкон даавууг хэрэглэснээр блокийн ханын бэх бат чанарыг бас дээшлүүлсэн шийдэл болсныг тэмэдэглэж байна. Энэ шийдэл нь энэхүү шинэ бүтээлийн бас нэг давуу талыг илэрхийлнэ.
Дулаан хадгалах блокийн бүтээц нь дундаа хий агуулсан давхарга эсвэл силикон даавуу бэхжүүлэгчээр дүүргэгдсэн сонголттой байх тул блок нь дулааныг өөртөө шинэгээн хадгалах нэгж талбай нэмэгдсэн түүнчлэн дундаа хөндий завсартай тул жин харьцангуй хөнгөн, цемент зэрэг үнэтэй материалын орц буурсан болон тээвэр зөөврийн зардал мөн буурах болсон зэрэг шийдлүүдийн үр дүнгээр энэхүү шинэ бүтээлийн шийдлүүдийн эдийн засгийн үр ашиг илрэн гарна.
1. Нэг тал нь цулгуй (1), нөгөө тал нь товгор хүрээтэй (2) хоёр хавтанг хүрээгээр нь наасан Дулаан хадгалах блок хийх арга, түүний бэхжүүлэгчүүдийн найрлагын ялгаа нь ханын дулаан алдагдлыг хязгаарлах, дуу чимээг өөртөө шингээх, блокийн жинг бууруулах, өртөг зардал хэмнэх зорилгоор хавтангуудыг ирмэг хүрээгээр нь нийлүүлэн давхарлаж (4) тэдгээрийн хөндий зай завсруудын хооронд (4) агаарын давхарга эсвэл тус орон зайг синтетик даавууны хаягдал, цемент, үнсний зуурмагаар дүүргэж битүүмжлэн ханын өрлөгт зориулсан блокийг бэлтгэнэ.
2. Бэхжүүлэгчүүдийн найрлагын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь цулгуй (1) 5000-5600 гр жинтэй хавтангийн холимгийг хийхдээ 1000 гр цемент, 4000 гр үнс, 75 гр бууруулагч бодис хийнэ.
3. Бэхжүүлэгчүүдийн найрлагын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь товгор хүрээтэй (2) 800-1000 гр жинтэй хавтангийн холимгийг хийхдээ 560*560 мм хэмжээтэй 70 мм өндөртэй хэвэнд 500 гр цемент ба үнс (тус бүрдээ), 2000 гр вермиклитийг хийж 300 мл усаар зуурна.
4. Бэхжүүлэгчүүдийн найрлагын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь цулгуй (1), товгор хүрээтэй (2) хавтангуудыг хүрээгээр нь нийлүүлэн наах холимгийг хийхдээ хүрээ хоорондын дунд үүссэн зайд 50 гр синтетик нэхмэл даавуу барьж түүн дээр тус бүр 1000 гр цемент ба үнсийг устай холино.
5. Дулаан хадгалах блок хийх арга, түүний бэхжүүлэгчүүдийн найрлагын томьёоллын 1-2 дугаарын ялгаа нь цулгуй (1) хавтанг хийхдээ 605*605 мм хэмжээтэй зориулалтын хивэнд холимгийг 1 л устай хийн 2 минутын турш чичрүүлэгчээр зуурч 200С-д 12-с дээш цагийн хугацаанд хатаана.
6. Дулаан хадгалах блок хийх арга, түүний бэхжүүлэгчүүдийн найрлагын томьёоллын 1 ба 3 дугаарын ялгаа нь товгор хүрээтэй (2) хавтанг хийхдээ холимгийг 3 минут зуурч 15 мм зузаантай хэмжээгээр цутгаж, биежүүлсэн хүрээг 200С-д 24-с дээш цагийн хугацаанд хатааж хэлбэржүүлнэ.
7. Дулаан хадгалах блок хийх арга, түүний бэхжүүлэгчүүдийн найрлагын томьёоллын 1 ба 6 дугаарын ялгаа нь цулгуй (1), товгор хүрээтэй (2) хавтангуудыг хүрээгээр нь нийлүүлэн наахдаа бэлтгэсэн холимгийг 5 минут зуурч хольж жигдрүүлээд дүүргэн чигжиж эсвэл дүүргэгчгүй зөвхөн агаарын орон зай бүхий завсартай хэвээр үлдээх гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгон хийнэ.
8. Дулаан хадгалах блок хийх арга, түүний бэхжүүлэгчүүдийн найрлагын томьёоллын 1 ба 7 дугаарын ялгаа нь хавтангуудыг хүрээтэй талуудаар нь давхарласны дараа 1000 гр цемент, үнсний нунтагласан холимгийг 40GDMF шингээгч болон усны 500 гр найрлагуудаар 2 минут зуурсан хольцоор хавтангуудын хүрээг гадна талаас нь эргэн тойронд нь 2 см зузаан давхарга үүсгэн чигжиж бэхжүүлэн дулаан хадгалалтыг нэмэгдүүлнэ.
9. Дулаан хадгалах блок хийх арга, түүний бэхжүүлэгчүүдийн найрлагын томьёоллын 1-8 дугаарын ялгаа нь дулаан хадгалах блокоор хана өрөхдөө налах гадаргуу дээр силикон жигд түрхэж, дарж бэхжүүлнэ.