Мэдүүлгийн төрөл
Utility Model
Мэдүүлгийн төрөл
Ашигтай загвар
(10) Улсын бүртгэлийн дугаар, огноо
20-0003603 2025.09.01
Статус
Active
(180) Дуусах хугацаа
(20) Мэдүүлгийн дугаар, огноо
MN 20-2025-0004886 2025.06.23
(40) Хэвлэлийн дугаар, огноо
MN 20-2025-0004886
A
2025.09.01
(86) PCT Мэдүүлгийн дугаар, огноо
(87) PCT Хэвлэлийн дугаар, огноо
(85) Үндэсний Entry Огноо
(30) Давамгайлахын дэлгэрэнгүй
(51) IPC ангилал
(72) Зохион бүтээгч
(MN) Чулуунбаатар МӨНХСҮХ : УБ- БЗД, 24-р хороолол, 6 гудамж, 15 тоот
(74) Итгэмжлэгдсэн төлөөлөгч
(MN) Д.Дэмбэрэл : УБ, СБД, 8-р хороо, Бага тойруу-49, МТҮПарк 112 тоот
(54) Нэр
(MN) Дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаагуур
(57) Товч тайлбар
(MN)

Товч тайлбар

Цахилгаанаар тоосго халааж хуримтлуулсан дулааныг хадгалах, түгээх төхөөрөмжийн бүтээц нь 1300°С-д боловсруулж бэлтгэсэн тоосгоны багцыг зориулалтын саванд байрлуулж цахилгаан тенээр 7-9 цаг халааж тоосгоны их биеийг 650°С хүртэл халаасан дулааныг дулаан тусгаарлагчаар бүрж хамгаалсан халуун агаарыг хавхалагийн байрлал ашиглан түгээх боломжийг хангасанд энэхүү ашигтай загварт хамаарах шийдэл болно. 

Цахилгаанаар тоосго халааж хуримтлуулсан дулааныг хадгалах, түгээх төхөөрөмжийн бүтээц нь их бие (1), дулаан тусгаарлах хавтан хана (2), туйпуу, халаагч элемент буюу тенийн багцыг байрлуулах сав (3) туйпуу, тенийн багцууд (4) гэсэн үндсэн бүтэцтэй халаалтын зориулалтаар ашиглах төхөөрөмжийн цогц байна.

Туйпууг (5) сав (3) дотор давхарлан өрж тэдгээрийн хооронд тенийг (7) эгнүүлэн суулгасан ба туйпууны их биед дулаан хадгалагдах орон зайг нэмэгдүүлэхийн тулд туйпуу бүрийн хавтанг түүний уртын дагууд нь нүхэлж адил талт, тэгш өнцөгт хэлбэр агуулсан цооног (6) үүсгэсэн нь халсан агаарын хэмжээ орон зайг сав (3)  дотор нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн өвөрмөц хийцлэлтэй болсон ба туйпууг хэвтээгээр нь байрлуулсан онцлогтой. Туйпуу, тенийн багцын хослол нь энэхүү ашигтай загвараар дэвшүүлж байгаа шийдлийн шинэлгийг илэрхийлэнэ

Цахилгаанаар тоосго халааж хуримтлуулсан дулааныг хадгалах, түгээх төхөөрөмжийн бүтээцийг ашигласнаар цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах ачааллыг зохицуулах, улмаар айл өрхийн эрчим хүчний төлбөрийн хэмжээг бууруулах,мод нүүрсний зарцуулалтын хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаснаар агаарын бохирдлыг бууруулах зэрэг бодит боломжууд нь энэхүү ашигтай загварт хамаарах шийдлийн технологийн, эдийн засгийн,нийгмийн үр дүнгүүдийг илэрхийлнэ.

(EN)

Томьёолол

1. Дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаагуурын ялгаа нь цахилгаан эрчим хүчийг   зохистой ашиглах зорилгоор хооронд нь ижил зайд нэвт нүхэлж хөндий завсар /6/ гарган 13000С-н хэмд шатааж бэлтгэсэн тоосго /5/-ыг хавтгай гадаргаар нь эгнүүлэн давхарлан өрж тоосгонуудын өрлөгийн хооронд тень /7/ байрлуулж багцлан гадуур нь дулаан тусгаарлагчаар бүрсэн хавтан бүхий гэр хийж, ажиллагааг удирдах ухаалаг удирдлагын системтэй холбосон.

2. Халаагуурын томьёоллын 1 дүгээрийн  ялгаа нь ган эсвэл керамик материалаар хийсэн гэрийг эрдэс чулуун хөвөнгийн хольц бүхий гипс дулаан тусгаарлагч хавтангаар бүрнэ.

3. Халаагуурын томьёоллын 1 дүгээрийн ялгаа нь бүтээцийн их биеийн хормой хэсэгт халаах агаарыг сорох хавхлага, бүтээцийн их биеийн дээд хажуу хэсэгт халсан агаарыг гаргах хавхлага байрлана.

(58) Citations
Баримт бичгийн төрөл Огноо Action
Үйл явцийн нэрОгнооСтатус
Filing2025.06.23Filed
Registration2025.09.01Registered
Publication2025.09.01Published
Activation2025.09.01Active